2011-03-29,13:40

Багшид өгөх зөвөлгөө

                        Багшид байх ёстой үндсэн чанарууд
                   Багш нар сайн бол боловсрол эзэмшсэнээр боловсролын зөв хөгжил явагдах нь дамжиггүй юм. Учир нь багш бол боловсролын салбарын хамгийн чухал хэсэг юм. Багшийн чанар  сайжрах тусам боловсролын чанар сайжирна. Боловсрол улс орныг өндөр өргөнө. Ийм учраас багш хүний чанараар улс орны ирээдүйн нүүр царай харагдах болно. Чанартай боловсрол нь сайн боловсорсон багш нараас бий болдог.
                   Сайн багшийн эзэмших ёстой чанарууд нь Ж.Ж.Руссо, Г.Кершенстайнер, Ж.Х.Песталоззи, гэх зэрэг барууны сурган хүмүүжүүлэгчдийн үзэл бодлыг нэгтгэн авч үзье. Сайн багш бол:
  •     Үг хэл сэтгэлээсээ
  •     Уян хатан бөгөөд эрүүл
  •     Байнга сургах, заах идэвхтэй
  •     Эелдэг зөөлөн
  •     Ажилдаа зүрх  сэтгэлээсээ ханддаг.
  •     Хүйтэн хөндий харьцах, ойлгомжгүй тайлбарлахаас зайлсхийдэг.
  •     Сурагчидтай өөрийн төрсөн хүүхдүүд мэт харьцдаг.
  •     Мэдлэг ба арга барилаараа сурагчиддаа ашигтай байр суурьтай.
  •     Боловсон намбатай харьцдаг.
  •     Сурагчидтайгаа нөхөрсөг, нээлттэй, тэднийг маш сайн ойлгодог, тэдний санаа бодолтой таарч нийцдэг.
  •     Бардам дээгүүр зангүй.
  •     Тайван, сандардаггүй. 
  •      Сурагчийнхаа онцлог шинж чанарыг анхааралдаа авдаг.
  •     Тууштай үзэлтэй.
  •     Арга барил сайтай.
  •     Хичээлийг сурагч тус бүрийн ойлгох чадварт тохируулж заах чадвар, туршлагатай.      
  Зэрнүжи,Эл-Газзали,Ибн-и Сахнун, Ибрахим Хакки гэх дорнын сурган хүмүүжүүлэгчдийн дүгнэлт:
  • Нэр хүнд олох, дүр эсгэх, хүндэтгэл хүлээхийн тулд заадаггүй.
  • Ажилсаг
  • Шударга
  • Үүргээ сайн мэддэг.
  • Зөв боловсрол эзэмшүүлдэг.
  • Сурагчдыг ирээдүйд бэлдэх мэдлэгээр хангадаг.
  • Соёлтой боловсон
  • Ёс суртахуун ба шударга чанараараа үлгэр жишээч
  • Туршлагатай
  • Сурагчиддаа дарамт үзүүлдэггүй, өгөөмөр сайхан сэтгэлтэй.
  • Ятган итгүүлэх чадвартай.
  • Итгэл даадаг.
  • Сэтгэл зүйн ухаан бүрэн эзэмшсэн.
  • Сурагчдын мэдлэгийн төвшинд тохируулж хичээлээ заадаг.
  • Бусдаасаа илүү ойлгоц сайтай хүүхдүүдэд тохирсон нэмэлт хичээлийг өгдөг.
  • Цагийг дэмий хоосон өнгөрөөдөггүй.
  • Тэвчээртэй буюу сурагчийнхаа алдаа дутагдалд тайван ханддаг.
  • Сурагчийн мэдлэг хөгжлийг анзаарч ажигладаг.
  • Бүх сурагчийг адилхан үнэлдэг.
бичсэн: soonoo төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 946

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)