Сэтгэлгээ
Хүмүүсийг сэтгэлгээгээр нь дөрвөн хэсэг болгон авч үздэг.
- Нэгд, Мэддэг, мэддэгийгээ мэддэг хүн. Түүнийг цэцэн хүн гэх бөгөөд түүнээс суралцах хэрэгтэй.
- Хоёрт, Мэддэг, мэддэгийгээ мэддэггүй хүн. Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд түүнийг сэргээх хэрэгтэй.
- Гуравт, Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гээд түүнд юм зааж өгөх хэрэгтэй.
- Дөрөвт, Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг "илжиг" гэх бөгөөд хөөн явуулбаас зохино. (Арабын цэцэн үг)