2011-03-25,13:34

Сайн илтгэгч байхын тулд хийх хэрэгтэй 10 алхам


  1. Эрт эхэл.  Ямар нэг яриа хийх хэрэгтэй байгаа бол хүлээгээд хэрэггүй шууд бэлдэж эхэл. Бэлдэх хугацаа их байх тусам таны өөртөө итгэх итгэл нэмэгддэг.
  2. Сонсогчоо сайн тань. Ямар хүнд яриа хийх гэж байгаагаа аль болох сайн судлах хэрэгтэй. Мөн сонсох хүмүүсийн дундын онцлог шинж чанар юу болохыг олж мэдэх хэрэгтэй. Боловсролын төвшин,тэд юу сонсохыг хүсдэг талаар мэдвэл түүний дагуу яриагаа бэлдэж болно.
  3. Сэтгэлээсээ бай.  Бусдаас ялгарах өвөрмөц чанартай байх талаар санаа зовсны хэрэггүй. Үнэн сэтгэлээсээ ярьж өөрөө түүндээ итгэвэл тэр сэдвийг сонгож ярьсан олон хүн дотор та өөрийн гэсэн сэтгэгдэл төрүүлж чадах л болно.Учир нь та сэтгэлээсээ байвал өөрийнхөөрөө байж чадаж байна гэсэн үг.
  4. Энгийн бай. Товч бөгөөд тодорхой үг яриа нь хүнд илүү ойлгомжтой байдаг.
  5. Тэдэнд боломж бий болго .Сонсогчдын асуудлыг шийдэх санал гарга.Тэдний зарим дадал зуршлыг хөндөхөөр тийм сонголтууд гаргаж ир.Яриагаа хэрэгжүүлж болох байдлаар хийгээрэй.
  6. Энгийн ярилцлага мэт байх. Өөрийгөө яриа хийж байгаа гэж бодолгүй зүгээр энгийн бодол санаагаа хүмүүстэй ярилцан хуваалцаж байна гэж ойлгох хэрэгтэй.
  7. Сонсогчдыг яриандаа оролцуул. Харилцан яриа бий болгох хэрэгтэй.
  8. Өөрийгөө сонс  Өөрийнхөө яриаг сайтар чагна.Таны чихэнд ямар сонсогдож байх нь чухал.
  9. Дасгал,дасгал,дасгал. Яриагаа аль болох олон удаа давтаж дасгал хий.Ингэснээр сайн яриа хийж чадна.
  10. Таашаал ав.Аль болох өөртөө хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй.Яриаг хөгжөөнтэй энгийн тайван байдлаар хийвэл таныг хүмүүс сайн яриа хийлээ гэж үзнэ.
бичсэн: soonoo төрөл: Зөвлөгөө |
Сэтгэгдэл бичих